Мэдээ мэдээлэл

Газар хөдлөлтийн үед гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ

2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон хүн амьдрах боломжгүй нийтийн зориулалттай орон сууцны оршин суугч

Чингисийн өргөн чөлөө гудамж 3, 4,7,1а, 20,49 дүгээр байрнуудын орцны подвалд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийлээ

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагт дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Э.Насан-Очир, ХҮТ-10 инженер, зохион байгуулагч Д. Золжаргал, нийгмийн ажилтан Б. Энхцацрал, хэсгийн цагдаа Мөнхцэцэг, хэсгийн ахлагч Л. Ичинхорлоо, Б. Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй нутаг дэвсгэрийн Чингисийн өргөн чөлөө гудамж 3, 4,7,1а, 20,49 дүгээр байрнуудын орцны подвалд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, зориулалтын бус орон байранд түрээсээр амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй байдал, дулааны болон цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал, / цахилгаан, ус, бусад/ талаар үзлэг шалгалтыг зохион байгуулав.

"Дэлгэрэх" сууц өмчлөгчдийн холбооны шинээр санаачилсан ажил

С. Баасандорж даргатай "Дэлгэрэх" сууц өмчлөгчдийн холбоо нь холбогдох байгууллага, аж ахуйн нэгж болон хотхоныхоо иргэд, оршин суугчдын идэвхийг өрнүүлэн тохижилт бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өөрсдийн санаачлага, дотоод нөөц бололцоогоо дайчлан хийж гүйцэтгэж байна.

"Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн сургалтанд 50 иргэнийг хамрууллаа

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт тус хорооноос хамрагдаж буй 50 өрхийн гишүүн-иргэдэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний танхимд ХХҮХ-ийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн сургалт хийлээ.

МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг " ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан дэвшүүлсэн зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын ажлын алба иргэн танд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байна.

МЭДЭЭЛЭЛ

Хүүхдийн мөнгө хэвийн авч байсан өрхөөс 1 сарын мөнгө ороогүй айлууд их байгаа. Үүний шалтгаан нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд шинээр хамрагдсан, амьжиргааны түвшнээ дахин үнэлүүлж хүүхдийн мөнгөнд хамрагдаж байгаа өрхүүд сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа тул яамнаас хяналт шалгалтын ажлын хэсэг гарч ажиллаж байна

МЭДЭЭЛЭЛ

Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хориглож байна

Уриалга

"ИСВАРА" ХХК нь стандартын шаардлагыг хангасан цахилгаан халаагуур байрлуулж дулаанаа шийдлээ

ШАРАВЫН 43 ДУГААР БАЙРНЫ ДУНДАХ ТӨМӨР ХАШААГ ЧӨЛӨӨЛЖ БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

Шаравын 43-р байрны дундах 191м2 талбайн газрыг чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27 –ны өдрийн А/1109 тоот захирамж гарч газрыг чөлөөлөхөөр шийдвэр гаргуулсан.

Үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж дүрэм журмууд

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэн ажиллана.

Дунд голын Хараагүйчүүдийн 48 дугаар байрны орчим 9 ширхэг гэрэлтүүлэг шинээр нэмэгдүүллээ

Иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу Дунд голын Хараагүйчүүдийн -48 дугаар байрны орчим 9 ширхэг гэрэлтүүлэг шинээр нэмэгдүүллээ.

Ажилчны гудамж "Эрчим хотхон"- СӨХ хог хаягдлыг ангилан ялгах торон сав байршууллаа

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх" аяны хүрээнд

ТУС ХОРООНЫ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН ХОГ АЧИЛТЫН ХУВААРЬ

ХУВААРИЙН ДАГУУ ХОГЫГ ТОГТМОЛ АЧИХ, АЖИЛ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА.

Хүүхдийн клиник 4-дүгээр сувилал дахин төлөвлөлтийн барилгын ажил явагдаж байна

Тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн клиник 4-дүгээр сувилал нь

19 дүгээр байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд иж бүрэн хүүхдийн тоглоом шинээр байрлууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдээс гаргасан саналын дагуу тус хорооны нутаг дэвсгэрийн арьс ширний 19 дүгээр байрны цэцэрлэгт хүрээлэнд "Шинэ зууны эрдэнэт" ХХК тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит VII их наадмын Улаанбаатар спорт-2018 явган аяллын тэмцээнд амжилттай оролцлоо

ХУД-ийн хороодын иргэдийн 7-р наадмын Явган аялалын тэмцээний хүрэл мeдалиа гардан авлаа. Баг тамирчиддаа баяр хүрьe.

Олон улсын ахмадын баярыг угтан хорооныхоо харъяалалгүй 638 гаруй ахмадад хүндэтгэл үзүүллээ.

Ахмадын баярыг тохиолдуулан Засаг даргын тамгын газар, УИХ-н гишүүн Д.Сарангэрэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хорооныхоо харъяалах албан бхйгууллага нь татан буугдсан ахмадууд, хэвтрийн нийт 638 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Нийт ахмадууддаа эрүүл энх аж жаргалыг хүсьe

ХОРОО ХУВААХ АСУУДЛААР САНАЛ АВЧ БАЙНА

Хороодын хүн амын тоо, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан төрийн үйлчилгээг тэгш

"Манай хороо- Миний гудамж" аяны хүрээнд шинээр явган хүний зам тавилаа

"ШИРЭЭТ БУНД" ХХК-тай хамтран 25м2 явган хүний замыг шинээр хийлээ

“Бүлгийн төсөл” хэрэгжүүлэх иргэдийн анхааралд

“Бүлгийн төсөл” хэрэгжүүлэх иргэдийн анхааралд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний үр дүнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал Хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна. Тавигдах шаардлага: “Бүлгийн төсөл”-д хамрагдах өрх, иргэн: Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний үнэлгээ нь 409,679 болон түүнээс доош оноотой нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн иргэн • Ахмад настан • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,тэтгэврийн дэвтэр болон холбогдох бусад баримт бичгийн хуулбар байх бөгөөд эдгээр нь хүчинтэй хугацаа дуусаагүй байна/ • Хүчирхийлэлд өртсөн иргэн/ нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ,тодорхойлолт/ • Хорих ангиас суллагдсан иргэн/ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт/ • Согтуурах,мансуурах,донтох өвчтэй иргэн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлт/ • Эдгэшгүй хүнд өвчтэй хүн/эмнэлгийн байгууллагын дүгнэлт/ • Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх,иргэн/нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ тодорхойлолт/ • Өрх толгойлсон эцэг,эх/Өрх толгойлсон тухай хорооны Засаг даргын тодорхойлолт/ • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх/Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлсон аймаг,дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,боловсрол,нийгмийн хамгааллын комиссын шийдвэр/ • Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн иргэн Бүрдүүлэх бичиг баримт: Төсөл нь:Зорилтот бүлгийн өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлж нөөц боломж,чадавхийг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачлагыг нь тусгайлан дэмжиж,өрхийн орлогыг нэмэгдүүлэх,орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэгдэнэ. Үүнд: • Ахуйн үйлчилгээ/оёдол,гутал г.м/ • Хүнсний үйлдвэрлэл/мах,сүү,сүүн бүтээгдэхүүн,ногоо даршлах г.м/ • Хөнгөн үйлдвэрлэл/оёдол,сүлжмэл,ноос арьс шир боловсруулах г.м/ • Барилгын материалын үйлдвэрлэл/блок,тоосго г.м/ • Өрхийн үйлдвэрлэл/гар урлал,эсгий,жижиг эдлэлийн үйлдвэрлэл г.м/ • Газар тариалан/хүнсний ногоо тариалах,хүлэмжийн аж ахуй г.м/ 1.Бүлгийн төслийн баримт бичгийг төсөл,төлөвлөгөө,тооцоо,судалгаа,бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулагатай,ойлгомжтой,тодорхой бичсэн байна. 2.Бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар/ХУД-ийн иргэн байх/ 3.Оршин суугаа хорооны тодорхойлолт 4.Бүлгийн төсөлд хамрагдахыг хүссэн өрх,бүлгийн гишүүдийн өргөдөл, тодорхойлолт. Төсөл хэрэгжүүлэх өрх, бүлэг нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн зорилтот бүлгийн 2 өрхийн 2 ба түүнээс дээш иргэний бүрэлдхүүнтэй байх бөгөөд бүлгийн төсөлд хамрагдах өргөдөлд бүлгийн гишүүд гарын үсэг зурсан байна. 5.Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлийн дүгнэлт

Нэхмэлийн 8,9 дүгээр байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлыг 40 хувьтай явагдаж байна

"Эм Эм Жи капитал" ХХК гүйцэтгэж барилгын ажил 40 хувтай явагдаж байна .

Нийслэлийн дотоод аудитын албаны Захиргааны хэлтсийн дарга Я.Сарансүх, Санхүү аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазар нар 3-р хорооны албан хаагчид, хэсгийн ахлагч нартай уулзаж санал солилцлоо.

Төр засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, нийслэлийн удирдлагуудаас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодыг хариуцан ажиллах хуваарийн дагуу

Заводын Автобусны буудлын түцний гадна анологи системийн хяналтын камер суурьлууллаа.

2017 оны 12-р сарын 7-ны өдөр халаасны хулгайн гэмт хэрэг ихээр гардаг Заводын Автобусны буудлын түцний гадна анологи системийн хяналтын камерийг суурьлуулан түцний дотор серверийг байрлуулан хянаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3-Р ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛИЙН ТӨРӨЛ, ЗААЛТУУД

ТУС ХОРОО НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДЭЭРХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ДҮРЭМ, ЖУРМУУДЫГ ТОГТМОЛ МӨРДӨГДӨН АЖИЛЛАЖ БАЙНА.

НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН АЖЛУУД:

Тус хороонд 2013-2015 онуудад Хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн саналаар дэмжигдэн хийгдсэн ажлууд

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж ангилан ялгах туршилтын ажил эхлэн амжилттай хэрэгжиж байна

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж ангилан, ялгах туршилтын ажлыг эхлүүлэн хорооны байранд зориулалтын 4 төрлийн хогийн савыг байршуулж албан хаагчид болон хэсгийн ахлагч нар хогоо ангилан ялгах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ” АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ 2017 ОНЫ 11-Р САРЫН 30-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН.

15:00 НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ, ТАНИЛЦУУЛГА Э.УЯНГА /3-Р ХОРОО ХАРИУЦСАН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН /

Нийтийн эзэмшлийн талбайн цас мөсний цэвэрлэгээ

Шаравын гудамжны Чимэг-Оюу эмнэлгээс 43, 43а,б байр луу эргэдэг нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний замд халтиргаа үүсэж мөстсөн талбайг Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон 2017 оны 12-р сарын 01-ны өдөр цэвэрлэлээ.

Дунд голын гүүрний уулзавар дээр 2 ширхэг 2.8 Progressive Scan cmos чигийн хяналтын камер байрлууллаа.

2016 онд Хан уул дүүргийн 3-р хороо саарлын-7, дунд голын 1а байрны орчим 360 градус эргэдэг хяналтын камер байрлуулсан ба 2017 оны Гэмт хэргээс урьдчлан сэргийлэх сарын аяны хүрээнд Дунд голын гүүрний уулзавар дээр 2 ширхэг 1/ 2.8 Progressive Scan cmos чигийн хяналтын камер утасгүй “wireless”-аар холбогдон байрлууллаа.

Цас мөсний цэвэрлэгээнд аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/2044 дүгээр албан шаардлагын дагуу орчныхоо 50 м2 хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй 67 Аж ахуй нэгж байгууллагад хүргүүлснээс нийт 37 ААН байгууллагын 52 иргэн хамрагдаж 2190м2 талбайн цас мөсийг цэвэрлэлээ.

ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 22-р зүйлийн 1-д заасны дагуу 2017 оны Галт зэвсгийн бүртгэл, тооллого 2017 оны 10 дүгээр сарын 23-ний өдрөөс эхэлж байгаа тул иргэд та бүхэн өөрийн оршин суух хорооны цагдаагийн хэсэгт ирж галт зэвсгийг тооллогод хамруулна уу.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” аяны хаалтын арга хэмжээ 2017 оны 11-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хорооны “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” аяны хаалтын арга хэмжээ 2017 оны 11-р сарын 16-ны өдөр ХУД-ийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Хорооны танилцуулга

Монгол Улсын Их хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Налайх, Багануур, Партизан, Гачуурт, Туул, Багахангай хороог татан буулгаж нийслэл Улаанбаатар хотод шинээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Туул, Багануур, Баганхангай, Жаргалант, Гачуурт дүүргүүдийг байгуулсан байна. Тус хороо нь Ажилчны районы 6 дугаар хороо гэж нэрлэгдсэн үйлдвэрийн район анх байгуулагдсан бөгөөд 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нь 373 га газар нутаг, 4879 өрх, 16481 хүн амтай. Хойд талаараа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, зүүн болон урд талаараа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороотой хиллэдэг. Хороо нь дунд голоороо зааглах Чингисийн өргөн чөлөө, Энгельс, Үйлдвэр, Ажилчны гудамжаар хиллэн байшин хороолол, үйлдвэрийн бүс болон Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төвлөрсөн хороо юм. Тус хороо нь нийт 250 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн байгууллага нь Эрчим хүчний яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Татварын хэлтэс, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Дүүргийн Замын цагдаагийн тасаг зэрэг болно. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудаас ТЭЦ-3, Автобус-1, Цахилгаан дамжуулах Сүлжээ үндэсний сүлжээ , Говь, Гоёо, Витафит, Атар-Өргөө, Жем интернешнел, Бамбууш, Залуу Монгол, Мон-Фрейш, Эрэл групп, Таванбогд, Бармааш, Касс таун, MSM, Форвард моторс гэх мэт томоохон аж ахуй нэгжүүд байдаг. .

Баннер

Хэрэглэгчийн хандалт