"Дэлгэрэх" сууц өмчлөгчдийн холбооны шинээр санаачилсан ажил

 
Тус хорооны Ажилчны гудамжны "Дэлгэрэх" хотхоны С. Баасандорж даргатай  "Дэлгэрэх" сууц өмчлөгчдийн  холбоо нь холбогдох байгууллага, аж ахуйн нэгж болон хотхоныхоо иргэд, оршин суугчдын идэвхийг өрнүүлэн тохижилт бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өөрсдийн санаачлага, дотоод нөөц бололцоогоо дайчлан хийж гүйцэтгэж байгаад тус хотхоны сууц өмчлөгчдийн  холбооны удирдлага болон нийт оршин суугч иргэдэд баяр хүргэж байна.
Хийгдсэн ажлууд:
1. Авто граж болон замын уулзварт толь байрлуулж,  авто замын тэмдэглэгээг шинээр байршуулсан
2. Орцны бүх өрхийн цахилгааны шийт, тоолуурыг засаж цоожтой болгосон
3. Орцны гэрэлтүүлгийг  нэмэгдүүлсэн
4. Хүүхдийн тоглоомын талбайд тэмдэг тэмдэглэгээний самбар хийж  байршуулсан 
5. Бохирын үнэр их  гарч орчныг бохирдуулдаг тухай  арга хэмжээг  авах хамтран ажиллах тухай  Ус сугийн удирдах газарт албан бичиг  хүргүүлсэн
6. Орчиндоо 17 камер шинээр  байрлуулсан



 7. Орчныхоо нийтийн эзэмшлийн талбайн хогийг  цэвэрлэн,  ачуулж  цэвэр орчныг бүрдүүлсэн.
 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт