Хорооны танилцуулга

 

 

 


ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

           Монгол Улсын Их хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Налайх, Багануур, Партизан, Гачуурт, Туул, Багахангай хороог татан буулгаж нийслэл Улаанбаатар хотод шинээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Туул, Багануур, Бага хангай, Жаргалант, Гачуурт дүүргүүдийг байгуулсан байна.

           Тус хороо нь Ажилчны районы 6 дугаар хороо гэж нэрлэгдсэн үйлдвэрийн район анх байгуулагдсан бөгөөд 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн 3 дугаар  хороо болон үйл ажиллагаа явуулж байна.

          Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нь 373 га газар нутаг, 4674 өрх, 16905 хүн амтай. Хойд талаараа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, зүүн болон урд талаараа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороотой хиллэдэг. Хороо нь дунд голоороо зааглах Чингисийн өргөн чөлөө, Энгельс, Үйлдвэр, Ажилчны гудамжаар хиллэн байшин хороолол, үйлдвэрийн бүс болон Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төвлөрсөн хороо юм. Тус хороо нь нийт 250 гаруй аж ахуй нэгж  байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн байгууллага нь Эрчим хүчний яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Татварын хэлтэс, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Дүүргийн Замын цагдаагийн тасаг зэрэг болно. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн  байгууллагуудаас ТЭЦ-3, Автобус-1, Цахилгаан дамжуулах Сүлжээ үндэсний сүлжээ , Говь, Гоёо, Витафит, Атар-Өргөө, Жем интернешнел, Бамбууш, Залуу Монгол, Мон-Фрейш, Эрэл групп, Таванбогд, Бармааш, Касс таун, MSM, Форвард моторс гэх мэт томоохон аж ахуй нэгжүүд байдаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО


         Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Эко дүүрэг-Эко хороо болоход оршино.

 

 ЗОРИЛТ:

          Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, Нийслэл, дүүрэг, хорооны  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэн ажиллана.


ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.

ОНЦЛОГ:

Хүн ам ихтэй

Орон сууцны хороолол

Аж үйлдвэрийн бүс 

 

ЭНХ ТИТЭМ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

            Өрхийн эрүүл мэндийн төв нь 2000 оноос хойш одоог хүртэл эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байна.2016 оны байдлаар нийт 16481 хүн амтай, одоогоор их эмч -6, сувилагч-5 мэдээлэл, нийгмийн ажилтан, туслах ажилтан-4, нягтлан бодогч, нярав гэсэн орон тоотойгоор ажиллаж байна. Нийт үзлэгийн 3 өрөө, дархлаажуулалтын өрөө 1, тарианы өрөө нэг нийт 5 өрөөтэй. Харьяаллын хүн амд цахим үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэдэг
                                                            Холбоо бирих утас: 96562771, 99287289

 

ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН БҮРТГЭЛ

 

Д/Д

Албан тушаал

Овог нэр

Холбоо барих утас

Цахим шуудан

1

Хорооны Засаг дарга

С.Батхишиг

99184436

hishgeesodoo@yahoo.com

2

ХАӨМС хариуцсан зохион байгуулагч

Ч.Буянцэцэг

96026007

Buya62@yahoo.com

3

Аж ахуй нэгж байгууллага, тохижилт хариуцсан зохион байгуулагч

Д.Золжаргал

89063305

Zolgarhal@yahoo.com

4

Өргөл гомдол, дотоод ажил хариуцсан зохион байгуулагч

Т.Энхмаа

95118979

Enhmaa_8983@yahoo.com

5

Хөгжлийн нийгмийн ажилтан

Б.Энхцацрал

99946308

Tsatsral_mz@yahoo.com

6

Улсын бүртгэгч

Б.Ариунтунгалаг

80054590

Tunga_0508@yahoo.com

7

Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн

Г.Уранчимэг

99063973

Оnio2009@yahoo.com

 
                           ЦАГДААГИЙН ХЭСГИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ 

              Хэсгийн байцаагч-  Цагдаагийн  дэслэгч Э.Энхтайван- 89141288
            Хорооны  цагдаа -  Дэд ахлагч  Г.Мөнцэцэг - 91917439

 

 

 

 


 

 

 

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт