"Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн сургалтанд 50 иргэнийг хамрууллаа

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт тус хорооноос хамрагдаж буй 50 өрхийн гишүүн-иргэдэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний танхимд ХХҮХ-ийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн сургалт хийлээ. Тус сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16-р тогтоолоор батлагдсан "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн зорилго, Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй аргачлал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох ажлын байр нэмэгдүүлэх зээл, ажлын байрны захиалга, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөөг хэрхэн авах талаар мэдээлэл хийж Зорилтот өрхийн хөгжлийн төлөвлөгөөний өрхийн дэвтэрийг иргэдэд хэрхэн бөглөх талаар зааварчилгаа өгч ажилласан. Мөн Насан туршийн боловсролын төвийн багш тус төвийн үйл ажиллагаа болон мэргэжил олгох сургалтуудын мэдээллийг өгч ажилласан.
Сургалтанд суусан иргэдэд Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийн хувцас өгсөн.

 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт