Чингисийн өргөн чөлөө гудамж 3, 4,7,1а, 20,49 дүгээр байрнуудын орцны подвалд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийлээ

2019 оны 02 дугаар сарын 22-ны  өдөр 14 цагт дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн  мэргэжилтэн Э.Насан-Очир,  ХҮТ-10 инженер,  зохион байгуулагч Д. Золжаргал, нийгмийн ажилтан Б. Энхцацрал,  хэсгийн цагдаа Мөнхцэцэг,  хэсгийн ахлагч Л. Ичинхорлоо, Б. Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй нутаг дэвсгэрийн Чингисийн өргөн чөлөө гудамж  3, 4,7,1а, 20,49 дүгээр байрнуудын орцны подвалд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, зориулалтын бус орон байранд түрээсээр амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй байдал, дулааны болон цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал,  / цахилгаан, ус, бусад/ талаар үзлэг шалгалтыг зохион байгуулав. 
Шалгалтаар Тайхар Уянга Баянбулаг Дэвшил зэрэг СӨХ-н дарга удирдлагууд өөр өөрсдийн орчноо танилцуулаа.  Шалгалтаар илэрсэн зөрчил:
Дунд гол Сааралын 7 дугаар байрны подвальд амьдарч байгаа иргэдийн орчны ариун цэвэр муу, цахилгааны аюулгүй байдал хангалтгүй, узель дотор хог хаягдал ихтэй, засвар үйлчилгээ хийхэд саад ихтэй  байсан зөрчлиыг арилгах. 
20,49-р байрууд подвальдаа барилгын хог хаягдал ихтэй байсныг тухайн СӨХ-н дарга нарт цэвэрлэх үүрэг өгч   ажиллалаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт